Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болно

Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох шүүх хурал дөрөвдүгээр сарын 21-нд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч тавдугаар сарын 13 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Тиймээс өнөөдөр уг шүүх хурал болно.

Эргэн сануулахад, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж буй.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүж байгаа юм.