ТЦА: Явган хүний гэрлэн дохио зөрчсөн автобусны жолоочид арга хэмжээ тооцлоо

ТЦА: Явган хүний гэрлэн дохио зөрчсөн автобусны жолоочид арга хэмжээ тооцлоо

Иргэдээс замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн баримтыг бичлэг, зургаар баримжуулсан тохиолдолд асуудлыг ТЦА-ныхан шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Дөрөвдүгээр сарын 30-нд БЗД-ийн 13-р хороо Жуковын автобусны буудал дээр гэрэл дохио зөрчиж, явган хүний гарц дээр явсан автобусны жолоочийг Зөрчлийн тухай хуулиар торгосон талаар цахим хуудастаа мэдээлжээ.