Эмийн сангийн тогтой утсанд цохиулж амиа алдсан хүүгийн хэргийг шүүхээс шийдвэрлэжээ

Эмийн сангийн тогтой утсанд цохиулж амиа алдсан хүүгийн хэргийг шүүхээс шийдвэрлэжээ

Гадаа тоглож яваад эмийн сангийн гаднах хаалганы тогтой утсанд цохиулж амиа алдсан 10 настай хүүгийн хэргийн шүүх хурал олон удаа хойшлогдсоны эцэст өнгөрсөн долоо хоногт болж, хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Тодруулбал, Давж заалдах шатны шүүхээс эмийн санг түрээслэгч Г.Ганпүрэвт 15 сарын хорих ял оноосон бол тухайн барилгын эзэн гэх Дэлгэр тур ХХК-ний С.Энхжаргалд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Шүүхээс хариуцагч талыг бага насны хүүхдийн амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн, хөдөлмөр аюулгүй байдлыг мэдсээр байж дагаж мөрдөөгүй гэх хэргээр ял оноосон байна. Түүнчлэн талийгаач хүүгийн оршуулгын зардалд 50 сая төгрөгийг хувааж төлөх шийдвэрийг гаргажээ.




Өнөөдөр луу өдөр

56 минутын өмнө