Засгийн газрыг харлуулах сэтгүүл байна гэж АН-ын байранд нэгжлэг хийх зөвшөөрөл өгчээ

Засгийн газрыг харлуулах сэтгүүл байна гэж АН-ын байранд нэгжлэг хийх зөвшөөрөл өгчээ

УИХ-ын 8 дахь сонгуульд оролцохоор улс төрийн 15 нам, 4 эвсэл Сонгуулийн Ерөнхий хороо /СЕХ/-нд хүсэлтээ хүргүүлээд байна. 2016 оны УИХ-ын сонгуулиар 76 суудлын үнэмлэхүй олонхыг буюу 65-ыг нь МАН авсан бол АН 9, МАХН 1 суудал авч, бие даагч нэг гишүүн сонгогдсон. 

Харин ирэх дөрвөн жил Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр ажиллах 76 хүнийг энэ оны зургадугаар сарын 24-нд сонгоно. 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд энэ сард нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ болон АТГ-т мэдээллийг нь хүргүүлэх бөгөөд СЕХ 6 дугаар сарын 2-нд нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулах юм.

Тэгвэл УИХ-ын гишүүд өнгөрөгч долоо хоногт “ажлын тайлан” хэмээх өөрсдийн зурагтай ном, сэтгүүлээ иргэдэд хүргэсэн талаар бид мэдээлсэн. Харин нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс зурагт хуудас бүхий мэдээлэл, сурталчилгаагаа сонгогчдод хүргэж болохгүй, учир УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчиж, нэр дэвших эрхээ хасуулах юм.

Харин сүүлийн өдрүүдэд Дорноговь аймгийн Ардчилсан нам /АН/-ын байранд нэгжлэг хийсэн гэх мэдээлэл олны шүүмжлэлд өртөөд байна.

Тодруулбал, Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлд “УИХ-ын ээлжит сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулж сөрөг хүчнээс засгийн газрын үйл ажиллагааг харлуулах зорилгоор “Мансуурсан 1080 хоног” сэтгүүлийг тарааж буй гэх дээрх сэтгүүлийг илрүүлэхээр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт байх АН-ын байранд нэгжлэг хийх үндэслэлтэй гэж” үзэн зөвшөөрөл өгчээ. Харин түүний дээрх шийдвэрийг нэр бүхий улс төрийн намаас захиалгатай гэж иргэд шүүмжилж байгаа ажээ. 

Дорноговь аймгийн хяналтын прокурорын зөвшөөрөл