Өчигдөр орой 19.28 цагт Сүхбаатар дүүргийн 9 хороонд байрлах "32-ын уулзвар" орчимд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдааг мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна.
Тус цагдаа нь ачаалал ихтэй зуслангийн замд зохицуулалт хийж байхад Subaru forester автомашины жолооч мөргөжээ. Цагдаагийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд уг ослыг шалгах шалгалтын ажил үргэлжилж байна.