Б.Болороо: Ханийхаа нэрийг сэргээж чадсан

Б.Болороо: Ханийхаа нэрийг сэргээж чадсан

Иргэн Б.Болороогийн гэр бүлийн хүн өнгөрөгч 2019 оны зун зуурдаар таалал төгссөн. Харин түүнийг амиа үеэрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж шүүх эмнэлгээс дүгнэсэн байдаг. Иймд тус дүгнэлтийг Б.Болороо эсэргүүцэж 2019 оны өвөл суулт хийж, түүний гомдлын дагуу зохих хуулийн байгууллагуудаас ажлын хэсэг гарч байсан билээ.

Тэгвэл Шүүхийн эмнэлэгийн дүгнэлт Б.Болороогийн гэр бүлийн хүнийг амиа алдах үеэрээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж дүгнэсэн байна.

Тэрээр энэ тухай өөрийн facebook хуудастаа “ХАНИЙХАА НЭРИЙГ СЭРГЭЭЖ ЧАДСААН” хэмээгээд, “Шүүх эмнэлгийн дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр алкохол хэрэглээгүй нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл 2.4 промилл хэмжээ нь согтолтын зэрэг биш тэр дор 19 хоног байж өмхийрч, муудсанаас бий болсон исэлтээс үүдсэн хэмжээ гэж гарсан. Мөн МХЕГ-аар дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан дүгнэлт гаргахад миний хань БУРУУГҮЙ, КОМПАНИЙН 100%-ийн буруу гэж гарсаан.

Миний эцсийн, цор ганц хүсэл бол ханийхаа нэрийг л цэвэрлэх байсан. Би зорилгодоо хүрсээн, гэхдээ өөрийн сайндаа биш ТА БҮГДИЙН ДЭМЖЛЭГЭЭР. Бид ямар ч зүйлд нэгдэж чадвал ялж болдог юм байна, ҮНЭН илэрдэг юм байна шүү.

Эхнээсээ намайг дэмжиж, урам өгсөн, зоригжуулсан, чи ганцаараа биш шүү гэж урагшлах итгэл хайрлаж байсан, хайрлаж байгаа ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА. Худал хуурмаг зүйлтэй эвлэрээд сууж чадахгүй байгааг минь хараад хүсэл, санааг минь ойлгож бүх зүйлд минь хамт байж тэмцсэн ЭЭЖДЭЭ онцгойлон БАЯРЛАЛАА.

Тун удахгүй хавтаст хэрэгтэйгээ танилцсаныхаа дараа та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно оо. БИЕ НЬ ЭНЭ ОРЧЛОНД БАЙХГҮЙ БОЛЛОО Ч ҮР НЬ ҮЛДСЭН ХОРВООД НЭР НЬ ЦЭВЭР ЯВАГ ЭЭ” гэжээ.