Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын долоон хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Хүсэлтийг Эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
Өнөөдөр буюу 2020-05-11-ний өдөр зарласан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын 25-ны 09 цагт хийхээр товлосон гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.