“Дольфин” хар салхи Хятадын зүүн нутгийг дайрч, нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

“Дольфин” хар салхи Хятадын зүүн нутгийг дайрч, нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Хятадын зүүн нутгийг “Дольфин” хар салхи дайран өнгөрч, нэг сая гаруй хүнийг гэр орноос нь нүүлгэн шилжүүлээд байна. Хар салхи өчигдөр /2026.08.09/ орой далайн эрэгт хүрч, бүс нутгийн тээврийн хөдөлгөөнд ноцтой саад учруулжээ.

Тодруулбал, “Дольфин” тхар салхи орон нутгийн цагаар 17:30 цагт Жэжян мужийн Юйхуань хотод анх газардахад салхины хурд цагт 150 км хүрч байжээ. Үүнээс ойролцоогоор нэг цагийн дараа Вэньжөү хотын орчимд дахин газардсан байна. Шуурганы улмаас бүс нутгийн нислэг, тээврийн үйл ажиллагаа тасалдсан бөгөөд зөвхөн Шанхай хотод 1,400 орчим нислэг цуцлагджээ.

Хятадын эрх баригчид “Дольфин”-д цаг агаарын аюулын хамгийн өндөр түвшний улаан сэрэмжлүүлэг зарласан ч өнгөрсөн даваа гарагийн өглөө уг сэрэмжлүүлгийг бууруулж, шуургыг халуун орны шуурганы түвшинд шилжүүлсэн байна. Гэсэн хэдий ч хар салхи эх газрын гүн рүү шилжин хөдөлж байгаа бөгөөд эрх баригчид аадар бороо, хүчтэй үер болон хөрсний гулгалт үүсэх эрсдэлтэйг анхааруулсаар байна. Эдгээр аюул даваа гарагаас лхагва гараг хүртэл үргэлжилж болзошгүй аж. Иймд орон нутгийн засаг захиргааны байгууллагууд иргэдийг шаардлагагүй тохиолдолд гадагш гарахгүй байхыг уриалсан бөгөөд Шанхайн Диснейлэнд болон Леголэндийн зарим хэсэг, хотын алдарт Бунд орчмын хэд хэдэн ажиглалтын талбай зэрэг аялал жуулчлалын томоохон газруудын үйл ажиллагааг түр зогсоосон байна.




Байгаль эхийн хилэн

41 минутын өмнө