Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрөгч гуравдугаар сарын Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн. Ингээд тэрээр 21 хоногт зочид буудалд, 14 хоног гэртээ тусгаарлагдсан юм.
Тэгвэл тэрээр өнөөдөр хуулийн байгууллагад очиж, тайлбар өгсөн бололтой. Учир нь тэрээр өөрийн твиттер хуудастаа “Өдрийн мэнд. Хуулийн байгуулагын дуудсанаар очиж уулзлаа. Хуулийн ажилтны асуултад хариулав. Өөр юмгүй дээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэжээ.
Өдрийн мэнд. Хуулийн байгуулагын дуудсанаар очиж уулзлаа. Хуулийн ажилтны асуултад хариулав. Өөр юмгүй дээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. pic.twitter.com/mECi1pLn31
— Цахиагийн ЭЛБЭГДОРЖ (@elbegdorj) May 11, 2020