Монгол Улсын дархан аварга Б.Орхонбаяр, Монгол Улсын начин Х.Наранбаатар нарын нэрэмжит “Талархал хүндэтгэл” баяр наадмын хүчит бөхийн барилдаан өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болж байгаа билээ.
Тус наадмын үеэр шинэхэн Даян аварга Б.Орхонбаяр цолынхоо залаа, тэмдэгээ зүүн хүндэтгэлийн арга хэмжээндээ хүрэлцэн иржээ. Тодруулбал, наадмын дараах үйл ажиллагаанууд дээр арслан цолны тэмдэгтэй байсан бол малгайн гурван талд аварга цолны тэмдэг хийлгэж 10 даван түрүүлсэн залааны зураасаа хийлгэсэн байна.