Монгол дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны гадаа виз мэдүүлэхээр ирсэн иргэдийн урт дараалал үүсээд байна.
Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн мэдээллүүдэд иргэд үүрийн 04:00-05:00 цагаас эхлэн очиж дугаарлаж байгаа бөгөөд "дугаар худалдаалж байна" гэх мэдээлэл ч түгээд байна. Энэ талаар нэгэн иргэн "Өглөө 04:40 цагт ирэхэд аль хэдийн олон хүн дугаарласан байсан. Сандлаа авчирсан нь зөв болж. Ээлжээ хүлээгээд л сууж байна" хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.
ВИДЕО:
Жилийн жилд л ингэж хонон өнжин оочер дугаар гэж бөөн юм болж байх юм .
— Tsend Dulmaa (@TsendDulmaa) August 7, 2026
Энийг зохицуулах арга байдаггүй л юм байх даа🤔
Иргэн: Өглөө 4:40 гэж босоод #Хятадын элчин дээр ирсэн чинь зөндөө хүн нэг хүү ном уншаад сууж байх юм. Би хаширлаад сандлаа авчирсан нь зөв болж. Оочер нь… pic.twitter.com/ACc2Oxvq9c
Энэхүү урт дараалал үүссэн асуудал нь 2026-2027 оны хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн оюутнуудын визний материал бүрдүүлэх хугацаатай давхацсантай холбоотой байж болзошгүй байна. Тодруулбал, тэтгэлэгт тэнцсэн оюутнууд JW201 маягт, элсэлтийн урилга зэрэг баримт бичгээ авч, суралцах визний материалаа бүрдүүлдэг бөгөөд Элчин сайдын яамнаас эдгээр материалыг долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын эхний өдрүүдэд олгодог юм. Мөн үүнтэй зэрэгцэн Хятадын их, дээд сургууль болон хэлний сургалтад өөрийн зардлаар суралцах иргэдийн виз мэдүүлэлт нэмэгддэг нь ачаалал үүсэхэд нөлөөлж байгаа аж.