Эм шинжлэх лаборатори 359 нэр төрлийн химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл авчээ

Эм шинжлэх лаборатори 359 нэр төрлийн химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл авчээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын (ЭЭХХЗГ) Эм шинжлэх лаборатори үйл ажиллагаандаа химийн бодис ашиглах, тээвэрлэх, хадгалах тусгай зөвшөөрлийг анх удаа авчээ.

Тус лаборатори Зөвшөөрлийн тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангаж, тусгай зөвшөөрлөө авсан байна. Ингэснээр Эм шинжлэх лаборатори нийт 359 нэр төрлийн химийн бодисыг шинжилгээ, аналитикийн зориулалтаар хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны стандартын дагуу ашиглах боломжтой болжээ. Энэ нь Монгол Улсад нэг байгууллага хамгийн олон нэр төрлийн химийн бодис ашиглах тусгай зөвшөөрлийг нэг дор авсан анхны тохиолдол болж байгааг ЭЭХХЗГ онцолсон байна. Мөн тус лаборатори 2026 онд шинэ байрандаа нүүн орж, хүчин чадал, ажиллах орчноо өргөжүүлсний дараа энэхүү зөвшөөрлийг авснаараа онцлогтой аж.

ЭЭХХЗГ-ын мэдээлснээр, энэхүү зөвшөөрөл нь эмийн чанар, аюулгүй байдлын шинжилгээг олон улсын шаардлагад нийцүүлэн хийх боломжийг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.