Монгол Улсын шигшээ баг БНХАУ-ын багтай өнөөдөр тоглоно

Монгол Улсын шигшээ баг БНХАУ-ын багтай өнөөдөр тоглоно

Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээн 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм.

Монгол Улсын шигшээ баг тэмцээний "А" хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Хонконгийн шигшээтэй тоглож, 3:0 харьцаагаар хожил байгуулж тоглолтын шилдэг тоглогчоор М.Уранбаяр тодорсон. Харин хэсгийн дараагийн тоглолтоо өнөөдөр 19.30 цагаас БНХАУ-ын багтай хийнэ.