Хятадын коксжих нүүрс олборлогчид наймдугаар сарын 5-наас бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлж эхэлсэн нь зах зээлийн төлөв сайжирч, нийлүүлэлт хомсдож байгаатай холбоотой гэж салбарын эх сурвалжууд мэдээлжээ.
Mysteel-ийн мэдээлснээр, Хятадын коксжих нүүрсний үнийг улсын хэмжээнд тооцдог Mysteel Coking Coal Index (MCCI) наймдугаар сарын 6-ны байдлаар өмнөх өдрөөс 12.9 юаниар өсөж, 13 хувийн НӨАТ багтсан дүнгээр тонн нь 1,707.1 юань (ойролцоогоор 253 ам.доллар) болжээ. Ингэснээр тус индекс нэг сарын өмнөх түвшиндээ эргэн хүрсэн байна.
Зах зээлийн эх сурвалжуудын мэдээлснээр, нүүрс олборлогчид үнийн бодлогодоо хатуу байр суурь баримталж байгаа бөгөөд үүнд зах зээл дэх нийлүүлэлт хязгаарлагдмал, агуулахын нөөц бага байгаа нь голлон нөлөөлжээ. Мөн зах зээлийн төлөв мэдэгдэхүйц сайжирч, арилжааны идэвх нэмэгдэж эхэлсэн нь нүүрсний үнийн өсөлтийг дэмжиж байгаа аж. Шинжээчдийн үзэж буйгаар, нийлүүлэлт богино хугацаанд төдийлөн нэмэгдэхгүй бол коксжих нүүрсний үнэ ойрын хугацаанд өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна.
Эх сурвалж: Mysteel