Жюү жицүгийн монгол тамирчдын хувьд JJIF холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй анхны алтан медалийг Б.Хулан хүртлээ.
ВИДЕО:
Тодруулбал, АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо болж буй Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн +70 кг жинд барилдсан "Thunder BJJ Academy", шигшээ багийн тамирчин Б.Хулан алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.