Энэ сарын 31-ний өдөр автобусны жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргасан тул сахилгын хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлсөн байна.
Энэхүү арга хэмжээг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.5 дахь заалт, MNS 5012:2026 "Зорчигч тээвэрлэлт. Ангилал ба ерөнхий шаардлага" стандарт болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн Сахилгын арга хэмжээ тооцох хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ажил олгогч Хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.