ВИДЕО: Казахстан улс 70 жилийн өмнө устсан барыг сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлжээ

ВИДЕО: Казахстан улс 70 жилийн өмнө устсан барыг сэргээн нутагшуулах ажлыг эхлүүлжээ

Казахстан улсын нутаг дэвсгэрт Каспийн бар хэмээх төрөл зүйлийн араатан амьдарч байгаад одоогоос 70 орчим жилийн өмнө ан гөрөө, хоол хүнсний хомсдол зэрэг шалтгаануудын улмаас устаж алга болсон гэдэг.

Тэгвэл  өнөөдөр тус улс энэ амьтныг сэргээн нутагшуулах төслийг эхлүүлж, саяхан Амар мөрний нэг эмэгчин барыг Балхашийн дархан цаазат газарт сул тавьжээ. Казахстаны Экологи, Байгалийн Нөөцийн яамнаас нийтэлсэн дүрс бичлэгт торноос гарсан бар өндөр ургасан өвсөн дунд орон үзэгдэхгүй болж байгааг харуулсан байна6 Амар мөрний болон Каспийн төрөл зүйлүүд хоорондоо тун ижил тул Умит нэртэй энэ эмэгчин шинэ орчинд дасан зохицоход хэцүү биш гэж үзэж байгаагаа Казахстаны Экологи, Байгалийн Нөөцийн сайд Ерлан Нысанбаев хэлжээ. Сэргээн нутагшуулах төслийн хүрээнд тус улс ОХУ-аас дөрвөн ширхэг Амар мөрний барыг шилжүүлэн авсан юм байна.

ВИДЕО: