Нохой, муурыг олон жилийн турш асран хамгаалж, хооллож ирсэн “Хөөрхөн Зулзага” асрамжийн газарт өчигдөр гал гарч, хамгийн том гэрүүдэд байрлаж байсан эд хэрэглэл, тоног төхөөрөмжүүд шатжээ.
Галын улмаас амьтдын хоол хүнс бэлтгэдэг байр, зургаан хөлдөөгч, хийн баллон, ажилчдын хувцас хэрэглэл зэрэг олон эд зүйл галд өртсөн байна. Мөн одоогоор асрамжийн газар тог, усгүй байгаа нь амьтдыг асрахад хүндрэл учруулж байгаа аж. Тус асрамжийн газрын зүгээс галын дараа нохой, муурнуудад аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд барилгын материал болон бусад нэн шаардлагатай зүйлс хэрэгтэй болсон талаар мэдээлжээ. Иймд хувь хүн, албан байгууллагууд боломжийнхоо хэрээр хандив өргөж, барилгын материал болон шаардлагатай эд зүйлсээр туслахыг уриалсан байна.
Хандивын данс:
Хаан банк: 780005005163413653
Данс эзэмшигч: “Хөөрхөн Зулзага”
Асрамжийн газрын зүгээс хандивын хэмжээ бага, ихээс үл хамааран олон амьтны амь нас, амьдралд чухал дэмжлэг болохыг онцолжээ.