Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчид COP17-ын байгууламжтай танилцлаа

Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчид COP17-ын байгууламжтай танилцлаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Гадаад харилцааны яам өнөөдөр /2026.08.06/ Улаанбаатар хотод байрлах хурлын үндсэн байгууламжтай танилцах арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд Улаанбаатар хотод суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон Гадаад харилцааны яамны албан хаагчид оролцож, хурлын танхим, байгууламж, аюулгүй байдал, тээвэр, ложистикийн зохион байгуулалтын талаар мэдээлэл авч, газар дээр нь танилцсан байна.

бумба ба "ULAANBAATAR 2026 C. United UnitedNations Nations Convento toCombat Desertication UNCCD COP17 ULAANEAATAR: 2225 RESTORING LAND" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Арга хэмжээг нээж Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин үг хэлэхдээ Монгол Улс UNCCD COP17 бага хурлыг нээлттэй, хүртээмжтэй, олон улсын жишигт нийцсэн өндөр түвшинд зохион байгуулахад онцгой анхаарч байгааг онцолжээ. Мөн дипломат төлөөлөгчийн газруудтай нягт хамтран ажиллаж, төлөөлөгчдийн оролцоог бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.

нэг буюу түүнээс олон хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Монгол Улс UNCCD COP17 бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо "Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая" уриан дор зохион байгуулах юм.

мэдээний өрөө ба "190 190195200 195 200 Elevating Mongolia's global environme strengthening role in shaping environmental policy. $ GREEN FINANCE AND INVESTM Showcasing long-term policy initiati long-term finance and investment for sector, Nations Combaa OP17 STARS lons Combat Unibed UnitedNations Mations Dnertfcatoon co VUnLur0 OP17 HaлTbl" гэсэн бичвэр нарын зураг байж магаднэг буюу түүнээс олон хүн ба бичвэр нарын зураг байж магадбичвэр нарын зураг байж магад