Ойрын өдрүүдэд (2026.08.07-08) нийт нутгаар агаарын температур нэмэгдэж, халах тул нарны цохилт болон шингэний дутагдлаас урьдчилан сэргийлж дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.
Тухайлбал,
- Өдрийн халуунд буюу 11:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур явахаас зайлсхийх,
- Цайвар өнгийн, сул чөлөөтэй, агаар нэвтрүүлдэг байгалийн гаралтай (хөвөн даавуун) хувцас өмсөх,
- Гадаа гарахдаа нарны малгай, саравч, нарны шил зүүж, нарнаас хамгаалах тос түрхэх,
- Өдрийн турш бүлээн ус, цэвэр ус, хярам, аарц уух,
- Хэт хүйтэн ундаа, согтууруулах ундаа, кофеин болон чихэр ихтэй ундаанаас татгалзах (эдгээр нь биеийн шингэнийг хурдан алдагдуулдаг),
- Тослог, хүнд хоолноос зайлсхийж, жимс, хүнсний ногоо ихээр хэрэглэх,
- Нар тусаж буй цонхны хөшгийг хааж, өглөө болон оройн сэрүүнд агаар салхи оруулах,
- Биеийн хүчний ажил болон бэлтгэлийг өглөө эрт эсвэл оройн сэрүүнд төлөвлөх,
- Хаалттай автомашинд хүүхэд, ахмад настан, гэрийн тэжээвэр амьтныг үлдээхгүй байх,
- Хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчинтэй хүмүүс (зүрх судас, даралт ихсэх гэх мэт) хэт халуунд илүү эмзэг тул тэдний сэрүүцүүлэх, шингэний хэрэглээнд онцгой анхаарах.