Нарантуулд ажилласан “Явуулын оффис”-оор 200 гаруй иргэн үйлчлүүлж зөвлөгөө авчээ

Нарантуулд ажилласан “Явуулын оффис”-оор 200 гаруй иргэн үйлчлүүлж зөвлөгөө авчээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны “Явуулын оффис” өнөөдөр /2026.08.06/ Баянзүрх дүүргийн Нарантуул олон улсын худалдааны төвд 11:00-15:00 цагийн хооронд ажиллаж, иргэдэд төрийн үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөө үзүүллээ.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан иргэдтэй уулзаж, санал хүсэлт, тулгамдсан асуудлыг нь сонссон байна. Мөн Хууль зүйн туслалцааны төвийн дөрвөн улсын өмгөөлөгч нийт 45 иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгчээ. Үүнээс эрүүгийн хэрэг болон гэр бүл салалтын асуудлаар тус бүр найм, өв залгамжлалын маргаан болон орон сууцтай холбоотой асуудлаар тус бүр тав, хөдөлмөрийн маргааны тав, зөрчлийн хэргийн зургаа, гэрээний эрх зүйн дөрөв, захиргааны эрх зүйн асуудлаар дөрвөн иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

түргэн тусламж ба "POUCS POLICE" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Шүүх шинжилгээний ерөнхий газар 115 төрлийн мэдээллийн материал тарааж, 16 иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгсөнөөс гадна хоёр иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч ажиллажээ. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газар 46 иргэнд иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ үзүүлж, иргэн болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 96 иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн байна.

нэг буюу түүнээс олон хүн, автомашин ба бичвэр нарын зураг байж магад