Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна

Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна

Сүүлийн жилүүдэд тарваганы тоо толгойг нэмэх зорилгоор Архангай, Говь-Алтай, Дорнод, Орхон, Төв, Сүхбаатар, Завхан, Хөвсгөл, Хэнтий аймагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна.

Ингэснээр устсан, тоо толгой нь цөөрсөн нутагт тарвага дахин нутагшин, олширч байгаа ч хууль бус ан, худалдааны улмаас тарвага хамгаалах ажилд сөргөөр нөлөөлж байна. Иймд БОУАӨЯ, Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, холбогдох байгууллагууд тарваганы хууль бус ан, тээвэрлэлт, худалдааг таслан зогсоох чиглэлээр улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрчимжүүлж байгааг мэдээлжээ. Монгол Улсын Амьтны тухай хуульд тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-наас дараа оны 8 дугаар сарын 20 хүртэл агнахыг хориглож, зөвхөн хуульд заасан хугацаанд, зөвшөөрлөөр агнах тухай заасан байдаг. Мөн тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи хэрэглэх, нохойгоор зориуд бариулах, тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглодог юм.