Арабын Нэгдсэн Эмират улын АбуДаби хотноо Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ.
АНЭУ-ын Абу-Даби хотноо 5 дахь өдрөө үргэлжилж буй Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний U16 ангиллын NoGi -57кг жинд барилдсан “Thunder Jiu Jitsu Academy”-ийн тамирчин Аззаяагийн Оргилмаа хүрэл медаль хүртлээ. Тэрээр энэхүү Дэлхийн аваргаас дөрвөн төрөлд медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. Мөн тус тэмцээний U16 ангиллын "NoGi" +77 кг жинд барилдсан Баянгол дүүрэг, Мондэ академийн тамирчин Э.Маргад хүрэл медаль хүртжээ.