Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар дэлхийн геополитикийн тогтворгүй нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатанд хэмнэлтийн горимд шилжих тухай тогтоол баталсан. Уг шийдвэрийн хүрээнд олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээс бусад тохиолдолд хурал, зөвлөгөөн, баяр ёслол, тэмдэглэлт ой, салбарын өдөр, урлагийн наадам, спортын уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглоод байгаа юм.
Тэгвэл Засгийн газрын энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд 2026 оны 8 дугаар сарын 8-ны өдөр “Хөлийн гол”-ын тохойд зохион байгуулахаар төлөвлөж байсан Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 88 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсаны 77 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн өдөрт зориулсан баяр наадмын бүх арга хэмжээг цуцалжээ.
