Өчигдөр /2026.08.05/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2321 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн мэдээллээс 801 нь зөрчлийн шинжтэй, харин 121 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд хоёр хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн 17 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага, 21 хулгайн хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил илэрч, 82 хүнийг эрүүлжүүлжээ.
