"Шатахуун импортлогч компаниудын савны үлдэгдлийг улсын нөөц мэтээр мэдээлээд байгаа нь буруу"

"Шатахуун импортлогч компаниудын савны үлдэгдлийг улсын нөөц мэтээр мэдээлээд байгаа нь буруу"

Ардчилсан намын "4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн хурлаар шатахууны хомсдол, үнийн өсөлтийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АмарбаясгаланАрдчилсан намын үндэсний бодлогын хороо дэргэдээ нийгэм, эдийн засгийн 12 чиглэлээр бодлогын зөвлөл байгуулан ажиллаж байна. Улмаар ирэх сонгуулиудын мөрийн хөтөлбөрийг боловсруулах, урт болон дунд хугацааны бодлого боловсруулж буй. Тус зөвлөл өдгөө шатахууны асуудалд судалгаа хийж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна. Шатахууны хомдсол бол өөрөө төрийн бодлогын хомсдол юм. Өөрөөр хэлбэл, нэг нам урт хугацаандаа үнэмлэхүй олонхоор засаглах үедээ зөвхөн шатахуун ч биш, бодлогын алдаа байсан нь өдгөө шатахуунаар илэрч байна. Нэгдүгээрт, шатахууны үнэ тогтоох асуудалд төр зах зээлд нөлөөлөх байдлаар хандаж байна. Үнийн бодлогын зөвлөлөөр дамжуулж АИ92 шатахууныг хүчээр хямд барих бодлогыг бариад байна. Эсрэгээрээ компаниудад учрах алдагдлыг хүнс, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт ашиглагддаг дизель түлшид шингээн нэмэх нь эргээд энэ нь иргэдэд өргөн хэрэглээний барааны нэмэгдлээр хүрч сөргөөр нөлөөлж байна. Энэ бол гажиг, буруу тогтолцоо. Үүнээс үүдэлтэйгээр шатахууны зах зээл эрүүл биш болж байна.  Хоёрдугаарт, стандартын асуудал байна. Төр стандартыг л хянах ёстой. Судалгааны дүгнэлтээр, дэлхийн нийт эрүүл хөгжил рүү алхаж байхад бид сөрөөд байна. Бид 2017 онд стандартыг шинэчилж баталсан буюу 2024 онд MNS:68612020 стандартыг батлахдаа дизельд агуулагдах хүхрийн хэмжээг 200 дахин ухрах хэмжээнд аваачжээ. Тодруулбал, стандартын дагуу Евро-5 стандартын дизель түлш нь 1 литр түлшид агуулагдах хүхэр нь 10мг буюу түүнээс доош байх ёстой ч 2024 онд хийсэн шинэчлэлээр К2 гэдэг ангилал нэмж оруулсан нь иргэд чанаргүй бензин хэрэглэх үндэс болж байна. Ингэснээр агаарт дэгдэх хорт хүхрийн хэмжээ нэмэгдэж, орчин үеийн евро стандартын автомашинууд, тэдний шүүлтүүр эвдэрч байна. Төрөөс "шатахууны нөөц" гэж мэдээлээд байгаа нь өрөөсгөл. Шатахуун импортлогч компаниудын савны үлдэгдлийг нөөц мэтээр мэдээлээд байгаа нь буруу. Үүнийг залруулах ёстой. Олон улсад шатахууны хомсдлын үед төр өөрийн гэсэн, бэлэн байдлын нөөцтэй байдаг” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: