Туул, Хараа, Балж, Байдраг, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байна

Туул, Хараа, Балж, Байдраг, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байна

2026 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул /Лүн, Заамар сум/, Хараа, зүүн хажуугийн Хэрлэн /Өндөрхаан сум/, Хангай нурууны араас усжих Чулуут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Туул /Алтанбулаг сум/ , Хараа /Дархан/, Балж, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Онон, Туул /Лүн сум/ гол үерийн аюултай түвшинг 5-15 см даван тус тус үерлэж байна.

 
May be an image of map and text