Улсын аварга П.Бүрэнтөгс нутгийнхаа иргэдтэй өглөөний дасгал хийжээ

Улсын аварга П.Бүрэнтөгс нутгийнхаа иргэдтэй өглөөний дасгал хийжээ

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс төрсөн нутаг Увс аймагтаа ажиллаж, өнөөдөр Улаангом хотын Ю.Цэдэнбалын талбайд нутгийн иргэдтэйгээ хамт нийтийн өглөөний дасгал хийлээ.

Тэрбээр иргэдийг идэвхтэй хөдөлгөөнөөр өдөр бүр хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг уриалан, өглөөний дасгалыг өөрийн биеэр удирдан зохион байгуулсан байна. Энэхүү арга хэмжээ нь нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын дадлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.