Дорнод аймагт аянга буусны улмаас хээрийн түймэр гарч, 30 мянган га талбай шатжээ

Дорнод аймагт аянга буусны улмаас хээрийн түймэр гарч, 30 мянган га талбай шатжээ

Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах 6 дугаар багийн “Лагийн хоолой” гэх газарт аянга буусны улмаас хээрийн түймэр гарчээ. Тус түймрийн дуудлагыг наймдугаар сарын 4-ний 15:15 цагт хүлээн авсан байна.

“Лагийн хоолой” нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-ийн зайд оршдог. Гал түймрийг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын 47 дугаар ангийн алба хаагчид, Матад сумын Мэргэжлийн ангийнхан болон газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд хамтран ажиллаж унтраасан байна. Түймрийг наймдугаар сарын 5-ны 07:00 цагт цурамд оруулж, 10:20 цагт бүрэн унтраажээ. Уг хээрийн түймэрт нийт 30 мянган га талбай өртөж, шатсан байна.