Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт багийн “Ганц модны-Эрэг” гэх газарт зургаан өсвөр насны хүүхэд Туул голын эрэг дээр тоглож байгаад нэг хүүхэд усанд живсэн тухай дуудлага өчигдөр буюу наймдугаар сарын 5-ны 13:30 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсэг, Алтанбулаг сумын Мэргэжлийн анги болон ар гэрийн нийт 24 хүн, дөрвөн автомашинтайгаар 13 настай, эрэгтэй хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
ВИДЕО: