Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны наймдугаар сарын 06-ны өдөр Чингис хаан үндэсний музейн хурлын танхимд болно.

Тус хуралд ИБУИНХУ, АНУ, БНФУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ, Япон Улс зэрэг 8 орны эрдэмтэн судлаачид оролцоно. Энэ хурал нь орчин үеийн утга зохиол, хэл шинжлэлийн шинэ урсгал чиглэл, салбар дундын судалгааг хамарснаараа онцлог бөгөөд нийт илтгэлийн 36.4%-ийг гадаадын монголч эрдэмтдийн илтгэл эзэлж байгаа нь “Д.Нацагдорж судлал” олон улсын монгол судлалын анхаарлын төвд байгааг нотолж байна.