Буянт суманд алга болсон 10 настай охиныг зургаа дахь өдрөө эрэн хайж байна

Буянт суманд алга болсон 10 настай охиныг зургаа дахь өдрөө эрэн хайж байна

Буянт сумаас наймдугаар сарын 1-ний өглөө гэрээсээ гараад алга болсон 10 настай охиныг эрэн хайх ажиллагаа зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Одоогоор ямар нэгэн сураг чимээ гараагүй байгаа бөгөөд Улаанбаатар хотоос нэмэлт хүч очоогүй байна. Ховд аймгийн Цагдаагийн газар болон эрэн хайх багийнхан ажиллаж байгаа аж. Охин өглөөний 08.00 цагийн орчим гэрээсээ гарсан бөгөөд ягаан өнгийн цамц, хар өмд, ягаан өнгийн углааш өмссөн байжээ.