Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Тус тэмцээн 2026 оны наймдугаар сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах юм.
Тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонконг, Макаогийн үндэсний шигшээ багууд оролцож, Зүүн Азийн аваргын төлөө өрсөлдөнө. Өнөөдөр тэмцээний нээлтийн үйл ажиллагаа болж эхний тоглолт болж өндөрлөлөө. Эхний тоглолтод Тайваний баг 3:0 харьцаагаар Макаогийн шигшээ багийг буулгаж авлаа. Харин манай улсын шигшээ баг өнөөдөр 19.30 цагаас Хонконгийн шигшээ тоглох хуваарьтай байна.