Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ долоо хоногийн Баасан, Бямба, Ням гарагт Булган, Төв, Сэлэнгэ аймгийн нутгаар өдөртөө +28…+30 хэм, Дархан хот орчимд +30…+32 хэм хүрч хална.
Иймд иргэдийг халуунд эрүүл мэндээ хамгаалж, нарны шууд тусгалаас зайлсхийхийг анхааруулж байна. Ялангуяа өндөр настан, даралт ихтэй, зүрх судасны өвчтэй иргэд болон жирэмсэн эхчүүд өдрийн халуун цагт гадуур удаан хугацаагаар явах, хүнд хүчир ажил хийхээс аль болох зайлсхийж, сэрүүн орчинд амрахыг зөвлөжээ. Мөн хот суурин газрын халсан агаар автомашины утааны бохирдолтой хавсарснаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Тиймээс иргэд:
-
11:00–17:00 цагийн хооронд нарны шууд тусгалд удаан хугацаагаар байхгүй байх;
-
Ус, шингэнийг хангалттай хэмжээгээр хэрэглэх;
-
Согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах;
-
Боломжтой бол сэрүүн орчинд амарч, биеийн эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна.
Халуун өдрүүдэд өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.