Говь-Алтай аймагт амиа алдсан бүсгүйн  тухай баримтад нэвтрүүлэг өнөөдөр гарна

Говь-Алтай аймагт амиа алдсан бүсгүйн тухай баримтад нэвтрүүлэг өнөөдөр гарна

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга 30 настай Б гэх эмэгтэй 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө амиа алдсан  харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал Есөнбулаг сумын харьяат 30 настай эмэгтэй автомашиндаа нас барсан байсныг олж, аймгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Ажил үүргээ амжилттай гүйцэтгэж, хамт олон, аймаг орон нутаг, улсын хэмжээнд танигдаад амжсан гэгддэг Б бүсгүй учир битүүлгээр амиа алдсан явдал одоо ч олон нийтийн анхаарлаас гараагүй байгаа юм.

Тэгвэл өнөөдөр орой 21:00 цагаас С1 телевизийн “Цензургүй яриа-Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр талийгаач бүсгүйн амиа алдсан хэргийн талаар “Амины нэхэлтэй- албан тушаал" нэртэй сурвалжлага олон нийтэд хүрэх гэж байна.