Бага насны хүүхэд сум алдаж хүн гэмтээжээ

Бага насны хүүхэд сум алдаж хүн гэмтээжээ

Архангай аймагт бага насны хүүхэд буу алдаж хүн гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 8-ны өдөр тус аймгийн Жинст багийн нутагт байх нэгэн айлын хүүхэд өвөөгийндөө байсан ТОЗ-8 маркийн буугаар тоглож байгаад сум алдаж, гэрт  байсан 58 настай эрэгтэйд гэмтэл учруулжээ. Одоогоор гэмтсэн иргэний биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа аж. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.