Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ

Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй үүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  өнөөдөр товлосон ч хойшлогджээ.  Учир нь,  шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 22-ны 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр өмнөх парламентын үед гишүүн байсан, “Монос”-ын гэх Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон бөгөөд түүнд хууль сахиулах байгууллагаас Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцоод байгаа юм.