Шүүхээс Н.Номтойбаярт ирүүлсэн яллах дүгнэлтийг нийтэд мэдээлж байна

Шүүхээс Н.Номтойбаярт ирүүлсэн яллах дүгнэлтийг нийтэд мэдээлж байна

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өнөөдөр /2020.05.08/ Авлигатай тэмцэх газарт хандан Монгол Улсын Ерөнхий прокурор /УЕП/ Б.Жаргалсайханыг шалгуулах хүсэлтээ гаргалаа. 

Тэрбээр” Энэ оны нэгдүгээр сарын  13-нд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д өргөн барьсан. Үүнээс өмнө би  арванхоёрдугаар сарын 12-ны өдөр  Төрийн ордонд хууль бус үйл ажиллагаа явагдаад байгаа талаар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн.

Гэтэл намайг мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон хэмээн миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд үүнийг маш тодорхой дурдсан байдаг.

Удалгүй өмгөөлөгч н.Батхуяг гэх хүн арванхоёрдугаар сарын 12-ны өдөр төрийн ордонд хийсэн миний хэвлэлийн бага хурлыг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд Нийслэлийн прокурорын газарт /НПГ/  миний эсрэг гомдол гаргасан. Харин арванхоёрдугаар сарын 26-нд НПГ-аас Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй байна.Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, эрхээ эдэлсэн байна гээд тогтоол гарсан.Нууцын зэрэглэлтэй учраас  илүү  зүйл ярьж болохгүй байна.

Тэгэхээр энэ бүх  үйл явц нь  УЕП хууль цаазын тэргүүн зөвлөх  Б.Жаргалсайхан өөрөө хууль тогтоох төрийн дээд байгууллага болох УИХ-д худал мэдээлэл түгээсэн.

Намайг гүтгэн доромжилсон. Авлигал албан тушаалынхаа давуу байдлыг над дээр ашигласан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн тодорхой зүйл заалтыг маш ноцтой зөрчсөн. Хуулийн өмнө бүгд  тэгш эрхтэй байх ёстой. Намайг худал мэдүүлэг өгсөн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлэн гүтгэж байгаа юм бол би нотлох баримт дээрээ үндэслээд тэр хүнийг яагаад хуулийн байгууллагаар шалгуулж болохгүй гэж. Энэ бол иргэн хүнийхээ хувьд эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр. УЕП байлаа гээд хуулиас давуу эрхтэй гэсэн үг биш. Миний сайд байхдаа гаргасан шийдвэртэй яг адилхан шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, 2018-2020 онд гаргасан.  Хоёр ялгаа байгаа нь  он сар өдөр, сайдынх нь нэр л өөр байгаа. Тэдгээр шийдвэрүүдийг буруутай гэж үзэхгүй байтлаа намайг буруутай гэж яллаад байна” гэсэн юм.