ШУУД ҮЗЭХ: Ерөнхий сайд асан М.Энхсайханыг гэм буруутай гэж үзлээ

ШУУД ҮЗЭХ: Ерөнхий сайд асан М.Энхсайханыг гэм буруутай гэж үзлээ

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан энэ сарын 7-ны өдөр эхэлсэн билээ.

Харин өнөөдөр түүнд холбоотой хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжлэх юм. Ингээд түүний гэм буруутай эсэхийг хэлэлцэж, шүүхээс гэм буруутай гэж үзлээ.

Тодруулбал, шүүх хуралдаанаас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг гэм буруутайд тооцож, Эрчим хүчний яаманд хохирол учруулсан гэж үзэн, 55 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргав. Зах зээлийн ханш нь 75 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан автомашиныг 135 сая төгрөгөөр үнэлэн авсан нь тус яаманд 55 төгрөгийн хохирол учруулсан гэж үзлээ. Мөн сайд асан М.Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.1.2 дугаар зүйл заалтаар буруутгаж, энэ үйлдлийг дахин нягтлуулахаар прокурорт шилжүүллээ. Зүйлчлэлийг нэгтгэсэн нь эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх үүднээс авсан арга хэмжээ гэж улсын яллагч тайлбарлав. Одоо шүүх хуралдаан түр завсарлалаад байна.

Сонирхуулахад, Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.