Н.Номтойбаяр: Маргааш өөрийн биеэр очиж улстөрийн "яллах дүгнэлт"-ээ авна

Н.Номтойбаяр: Маргааш өөрийн биеэр очиж улстөрийн "яллах дүгнэлт"-ээ авна

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шүүгчийн захирамж гаргуулах хүсэлтийг прокурорын байгууллагаас шүүхэд гаргасан талаар бид өчигдөр мэдээлсэн. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн фэйсбүүк хуудастаа "Улс төр орсон цагт хууль үйлчилдэггүй"-н тод жишээ. Намайг нэр дэвшүүлэхгүй, "шоглох" ажиллагаа эхэллээ..." гэж мэдэгдсэн билээ .

Тэгвэл тэрээр өнөөдөр “Шүүхийн шийдвэр гарч. Гутлаа тослоод өөрөө очих гэтэл зам хаалттай. Маргааш 11:00 цагт өөрийн биеэр очиж улстөрийн "яллах дүгнэлт"-ээ аваад АТГ-ын гадаа шууд нийтэд дэлгэнэ. Хэвлэлийнхэн ирвэл талархах болно” гэж мэдэгдлээ.