ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шалгуулахаар ханджээ

ТЕГ-ын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шалгуулахаар ханджээ

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц УИХ-ын гишүүн Ж.Батзанданг хуулийн байгууллагад шалгуулахаар Улсын Прокурорын Ерөнхий газарт гомдол гаргасан байна. Иймд түүний гомдолтой тус газраас танилцаад харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт шилжүүлжээ.

Энэ талаар Б.Хурцын өмгөөлөгч өөрийн facebook хуудастаа “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй Миний үйлчлүүлэгч УИХ-ын гишүүн Ж.Батзанданг шалгуулахаар холбогдох байгууллагад хандлаа” хэмээжээ.