Индонез улсад хоорондоо гэрлээгүй хос шууд дамжуулалтын үеэр үнсэлцсэнийхээ төлөө тус бүр 21 удаа саваадуулжээ

Индонез улсад хоорондоо гэрлээгүй хос шууд дамжуулалтын үеэр үнсэлцсэнийхээ төлөө тус бүр 21 удаа саваадуулжээ

Индонез улсын хамгийн хуучинсаг дэг журамтай бүс нутаг болох Ачех мужид өчигдөр Исламын шашны шүүх ТикТок шууд дамжуулалтын үеэр үнсэлцсэн хос залуусыг олны нүдэн дээр саваадан шийтгэжээ.

Шариатын хуулийг зөрчсөн хос хоорондоо гэрлээгүй байсан тул тус бүр 21 удаа саваадуулсан байна. 100 орчим хүн Банда Ачех хотын Бустануссалатин Цэцэрлэгт хүрээлэнд болсон шийтгэлийн гэрч болсон байна.

Индонез улсын хүн амын дийлэнх хэсэг Исламын шашин шүтдэг. Гэхдээ тус улсын хамгийн баруун захад оршдог Ачех муж ганцаараа шариатын хуулийг дагаж мөрддөг юм байна. Уг хуулийн дагуу завхайрал, ижил хүйстний харилцаа зэрэг ёс суртахууны зөрчилд 100 хүртэл удаа хулсан саваагаар ороолгох шийтгэл оноодог аж.

Эх сурвалж: Associated Press