О.Цогтгэрэл: УИХ-ын хаврын чуулган бүтээлч хууль бус томилгоо л ярьсаар өнгөрлөө

О.Цогтгэрэл: УИХ-ын хаврын чуулган бүтээлч хууль бус томилгоо л ярьсаар өнгөрлөө

Ардчилсан нам “4:11 мэдээллийн цаг" ээлжит хэвлэлийн бага хурлаараа УИХ-ын 2026 оны Хаврын чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. 

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл "УИХ-ын Хаврын чуулган хаалтаа хийх гэж байна. Энэ бол дөрвөн жилийн бүрэн эрхтэй УИХ-ын дөрвөн жилийн тал нь өнгөрч байна. Энэ хугацаанд эрх баригчид ямар ажлуудыг хийсэн бэ гэдэгт дүн тавьж болохуйц цаг үе. Үндсэндээ ирэх хавар намрын чуулганаар сонгуулийн цикл эхэлнэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ардчилсан намын хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд идэвх зүтгэлтэйгээр ажиллаж ирсэн. Зөвхөн сөрөг хүчин бус Ардчилсан нам болоод Ардчилсан намын бүлгийн хувьд бүтээмж, хуулийн төсөл санаачилж батлуулах чиглэлд онцгойлон ажилласан. 

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурав дахь Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай ажиллаж байна. Өнөөдөр ч УИХ бүтээлч хуулиуд бус дан томилгоо ярьж байна. 

Ардчилсан намын бүлгийн гишүүд олон хуулийн төслийг санаачилж, Засгийн газраас санал авч, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байгаа. Эдгээр хуулиудыг нэгтгэн хэлэлцүүлэх нэрийн дор жижиг хэмжээний мэхлэлт явагдаж байгаа.  Жишээ дурдвал, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барих үед Засгийн газраас Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барьж дунд нь аль ч биш болгож хувиргах. Нууцын хуулийг өргөн барихад Засгийн газар мөн өргөн барьсан. ХХОАТ-ын тухай хуулийг өргөн барихад татварын багц хуулийг өргөн барьсан гэх мэт" хэмээн ярилаа.