"Эрдэнэс Таван толгой" ХК-ийн дарга асан Д.Ариунболдыг баривчилжээ

"Эрдэнэс Таван толгой" ХК-ийн дарга асан Д.Ариунболдыг баривчилжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг энэ сарын 4 ны өдрийн 22 цагийн орчимд баривчилжээ. Түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. 

Харин түүнийг "Эрдэнэс Таван толгой" ХК болон орон нутгийн "Таван толгой" ХК-иудын мөргөцгөөс алдагдсан нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулж баривчилсан гэх мэдээлэл байна. Мөн тус хэрэгтэй холбогдуулж УИХ-ын дөрвөн гишүүнийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч байна. Тодруулбал, Д.Ариунболд нь 2016-2017 оны хугацаанд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Эрдэнэс Таван толгой ХК-ийн захирлаар томилогдон,  ажиллаж байсан билээ.