Монгол Улсын анхны сэргээгдэх эрчим хүчний нээлттэй дуудлага худалдаанд шалгарсан ААН-тэй гэрээ байгуулж Ерөнхий сайд Н.Учрал анхны дуудлага худалдааг амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүдэд батламж гардууллаа.
Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Бид анх удаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нээлттэй, ил тод дуудлага худалдааны зарчмаар шалгаруулж гэрээ байгуулж байна. Энэ удаагийн анхны аукционы үр дүнд нийт 220мв хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135мв, 440мв цагийн хүчин чадалтай батарей хуримтлуурын систем бүхий шинэ эх үүсвэрийн таван төсөл өвлийн их ачааллаас өмнө хэрэгжихээр болж байгаад баяртай байна” гэлээ.
ШУУД: