Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр Тоньюукукийн авто замаас Нийслэлийн аялал жуулчлалын цогцолбор газар хүртэлх 5.6 километр авто зам, 1,700 автомашины зогсоолын ажлыг "Чамбай зам" ХХК гүйцэтгэж байна гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлэв.
Уг авто замыг өнгөрсөн 2025 оноос барьж эхэлсэн бөгөөд нийслэлийн төсвөөс 18.6 тэрбум төгрөгийг зарцуулах төсөвт өртөгтэй байна. Харин ашиглалтад оруулах хугацааг энэ онд товложээ.
Тоньюукукийн цогцолборын авто замаас "Play time" аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто зам нь хоёр эгнээтэй, хоёр талдаа хөвөөтэй, үерийн далан, гурван байршилд зам доогуур ус зайлуулах хөндлөн хос хоолой баригдаж байгаа аж.