Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд намын гишүүд, дэмжигчидтэй уулзлаа

Монгол Ардын Намын орон даяар хэрэгжүүлж буй “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд МАН-ын Бага хурлын гишүүн Г.Түвдэндорж, МАН-ын дэргэдэх Стратеги академийн улс төр судлаач Р.Янжиндулам нараар ахлуулсан ажлын хэсэг 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллаж, намын гишүүд, дэмжигчид болон иргэдтэй уулзалт, өдөрлөг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр Монгол Ардын Намын бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж буй хууль тогтоомж, Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын санал хүсэлт, асуултад хариулан нээлттэй ярилцав.Орон нутагт ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн МАН-ын Хорооны Тэргүүлэгч Г.Бат-Орхон, аймгийн МАН-ын Хорооны дэд дарга Б.Мөнхбат, Баруунбүрэн сумын МАН-ын Хорооны дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сумын Засаг дарга болон орон нутгийн намын байгууллагын удирдлагууд оролцож, иргэдтэй санал солилцлоо.“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд зохион байгуулж буй уулзалт, өдөрлөгүүд нь намын бодлого, үйл ажиллагааг иргэдэд нээлттэй танилцуулахын зэрэгцээ орон нутгийн хөгжлийн асуудлаар иргэдийн санал хүсэлтийг сонсож, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор Сэлэнгэ аймгийн баруун бүсийн сумдад амжилттай үргэлжиллээ.