Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгийн өмнөд хэсгээр 40 хэм давж хална

Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгийн өмнөд хэсгээр 40 хэм давж хална

Ойрын өдрүүдэд баруун болон говийн аймгуудын ихэнх нутгаар +35 градусыг, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын нутгийн өмнөд хэсгээр +40 градусыг давж халах тул наршилт, болзошгүй эрсдэлээс анхааруулж байна.

2026 оны 07-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +24...+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +35...+40 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +28...+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +28...+30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +26...+28 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ.