БНСУ-д суралцаж буй Монгол оюутан, залууст зориулсан хэлэлцүүлэг маргааш болно

БНСУ-д суралцаж буй Монгол оюутан, залууст зориулсан хэлэлцүүлэг маргааш болно

БНСУ-д суралцаж, ажиллаж, амьдарч буй Монгол оюутан, залуусын оролцоотой уулзалт, хэлэлцүүлэг маргааш  /2026.06.27/ өдөр Сөүл хотноо зохион байгуулагдана.

Хэлэлцүүлгээр Монгол оюутнуудын хөдөлмөр эрхлэлт, цагийн ажлын орчин, сургуулиа төгсөөд эх орондоо ажиллах боломж, карьерын хөгжил зэрэг асуудлыг хөндөн ярилцаж, оюутан, залуусын санал бодол, бодит туршлага, тулгамдсан асуудлыг сонсох юм.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, “Эрүүний шөл” номын зохиолч Ч.Лодойсамбуу, УИХ-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Ө.Шижир болон Монголын Залуучуудын Холбооны удирдлагууд оролцож, залуустай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ. Уулзалт БНСУ-ын Сөүл хотын Ёндинпү дүүргийн Ase Building-ийн 11 давхарт 17:00–21:00 цагийн хооронд болох бөгөөд оролцох хүсэлтэй иргэд урьдчилан бүртгүүлэх шаардлагатай юм байна.

Бүртгүүлэх: https://l.facebook.com/l.php?u=https