СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд автомашинтайгаа суусан таван дуудлага бүртгэгдэж, 38 иргэнийг аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд автомашинтайгаа суусан таван дуудлага бүртгэгдэж, 38 иргэнийг аварчээ

Өнгөрсөн хоногт Туул голын усанд автомашин суусан тухай нийт 5 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдэж, аврагчид 15 автомашин, 36 том хүн, 2 хүүхдийг аюулгүй газарт гарган ажиллажээ.

Хамгийн эхний дуудлага 11:50 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Нисэхийн шинэ эцэс орчимд бүртгэгдсэн байна. 45 настай эрэгтэй, 45 настай эмэгтэй хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ "Toyota Prius 20" автомашинаар Туул голыг гатлахыг оролдож усанд суусан бөгөөд аврагчид автомашиныг татан гаргажээ. Мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрхийн гүүр орчимд 13:48 цагт ирсэн дуудлагаар Туул голд суусан 6 автомашинтай 15 том хүн, 2 хүүхдийг аюулгүй газарт гаргасан байна.

Үүнээс гадна Баянзүрх хайрхны үзүүр орчимд "Toyota Crown" автомашинтай хоёр иргэн, Баянзүрхийн гүүрний орчимд хоёр автомашинтай найман иргэн, Даваатын даваа орчимд голын усанд суусан нэг автомашин болон эргийн цаана байсан "Газ-66" автомашинтай нийт есөн иргэнийг аврах ажиллагаагаар аюулгүй газарт хүргэжээ. Онцгой байдлын байгууллагаас сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас гол мөрний усны түвшин нэмэгдэж, урсгал ширүүссэн байгааг анхааруулж, иргэдийг автомашинаар гол гатлахгүй байх, зөвхөн зориулалтын гүүр, гарцаар зорчихыг зөвлөж байна.




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө